“УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨР”
1998 оноос Япон улсад үйлдвэрлэлийн дадлага болон ажил эрхлүүлэх эрхзүйн орчин бүрдсэнээр манай орны иргэд Япон улсад 3-5 жил хүртэлх хугацаагаар ур чадварын дадлага эзэмшин, ажиллаж амьдарч байна. Япон улсын гадаадаас ажиллах хүч авах хөтөлбөр нь “Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр” нэртэйгээр хэрэгждэг. Бусад орноос ялгаатай нь ажилчин бус дадлагажигч тодотголтойгоор мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх хөтөлбөр явагддаг ба тус хөтөлбөрт хамрагдсан иргэн эргэн эх орондоо эзэмшсэн ур чадвар, техникийн мэдлэгээ нэвтрүүлэх болзолтой байдгаараа онцлогтой.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Япон улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй “Лэйборфорс” ХХК нь тус хөтөлбөрийн Монгол улс дахь илгээгч байгууллага бөгөөд Монгол улсын иргэнийг Япон улсын барилга, авто зам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт технологи, мэдлэг, туршлага хуримтлуулах дадлага хийлгэх, улмаар энэхүү мэдлэг туршлагаа эх орныхоо үйлдвэрлэл болон эдийн засгийн хөгжилд зориулах зорилгыг эрхэмлэн ажиллаж байна.
ДАВУУ ТАЛ
Манай байгууллага нь Япон улсад өөрийн төлөөлөгчийн газраараа дамжуулан, иргэдийг зөвхөн зуучлаад орхих биш Япон улсад байх хугацаанд нь байнга эргэж санаа тавих, тулгамдсан үед нь туслах дэмжлэг үзүүлэх болон зуучилсан иргэдийн эрх зөрчигдөх, гэрээнд заасны дагуу хүлээж авсан байгууллага нь холбогдох хуулиа мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг.
ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТ
- Дадлага горилогчийн сонгон шалгаруулалт
- Сургалт
- Шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт
- Ажлын өмнөх дадлага
- Урилга, Виз
- Япон руу явах
- Японд оршин суух үед үзүүлэх дэмжлэг
- Эх орондоо ирэхийн өмнөх дэмжлэг
ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Монгол улсын иргэн
- эзэмшсэн ур чадвараа эх орондоо нэвтрүүлэн ажиллах хүсэл сонирхол, баталгаатай байх
- Дадлага хийхэд шаардагдах япон хэлний мэдлэг, тус улсын ёс заншил, түүх соёл, нийгмийн харилцааны ерөнхий ойлголтыг сурсан байх.
- Мэргэжлээрээ ур чадварын дадлага эзэмших боломжтой, мэргэжлийн үнэмлэхтэй.
- 18-оос дээш настай байх
- Бие эрүүл байх ба заавал шүдний эмчилгээ хийлгэсэн байх
- Япон улсад хууль бусаар амьдарч байгаагүй
- Урьд нь япон улсын ур чадварын дадлагажигч хөтөлбөр, сургалтанд хамрагдаж байгаагүй байх
- Гэмт хэрэгт холбогдож байгаагүй