"Лэйборфорс" ХХК
Манай компани нь Монголын зах зээл эдийн засагт хувь нэмэр оруулахуйц хүний нөөцийг хөгжүүлэх Монгол, Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2014 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хүний нөөц хөгжүүлэлт, гадаад худалдаа, олон улсын хуулийн зөвлөгөө, Япон хэлний боловсрол, бизнесийн консалтинг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2015 оноос хоёр орны хамтын ажиллагааны хувьд Япон улсын томоохон групп хувьцаат компаниудтай хамтран ажиллаж өнөөг хүртэл бий болгосон харилцаа холбоогоо үр дүнтэй ашиглан Япон, Монголын бизнесийн гүүр болон ажиллахаар зорьж байна.
Бидний зорилго
“Лэйборфорс” ХХК нь алсын хараатай байж бизнесийн эрэл хайгуул судалгааг тасралтгүй оновчтой хийж, шинэ технологи, шинэ хөрөнгө оруулалт , шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг байнга нэвтрүүлэн шинэ бүхний тэргүүнд байна.
Бидний үнэт зүйлс
”Лэйборфорс” ХХКомпани ёс зүйтэй, идэвхи санаачлагатай, үргэлж урагш тэмүүлсэн, удирдлага нь үнэнч шударга, мэргэжлийн байх нь чухал. Харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үзүүлж буй манай байгууллагын үйлчилгээ чанарын болоод сэтгэл ханамжийн дээд түвшинд байвал зохино.