Laborforce official

Япон улсад ажиллах хүч илгээх хөтөлбөр

     “Лэйборфорс” ХХК нь алсын хараатай байж бизнесийн эрэл хайгуул судалгааг тасралтгүй оновчтой хийн шинэ технологи, шинэ хөрөнгө оруулалт, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг байнга нэвтрүүлэн тэргүүн эгнээнд байна.
Олон улсын Ажиллах хүчнийг бэлтгэх ITTP Хөтөлбөрт манлайлан Монголын ирээдүйн ажиллах хүчний ур чадвар нэмэгдүүлэн, өрсөлдөх ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэн Монгол Улсын бүтээн байгуулалт нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна.

“УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨР”

       1998 оноос Япон улсад үйлдвэрлэлийн дадлага болон ажил эрхлүүлэх эрхзүйн орчин бүрдсэнээр манай орны иргэд Япон улсад 3-5 жил хүртэлх хугацаагаар ур чадварын дадлага эзэмшин, ажиллаж амьдарч байна. Япон улсын гадаадаас ажиллах хүч авах хөтөлбөр нь “Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр” нэртэйгээр хэрэгждэг. Бусад орноос ялгаатай нь ажилчин бус дадлагажигч тодотголтойгоор мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх хөтөлбөр явагддаг ба тус хөтөлбөрт хамрагдсан иргэн эргэн эх орондоо эзэмшсэн ур чадвар, техникийн мэдлэгээ нэвтрүүлэх болзолтой байдгаараа онцлогтой.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Япон улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй “Лэйборфорс” ХХК нь тус хөтөлбөрийн Монгол улс дахь илгээгч байгууллага бөгөөд Монгол улсын иргэнийг Япон улсын барилга, авто зам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт технологи, мэдлэг, туршлага хуримтлуулах дадлага хийлгэх, улмаар энэхүү мэдлэг туршлагаа эх орныхоо үйлдвэрлэл болон эдийн засгийн хөгжилд зориулах зорилгыг эрхэмлэн ажиллаж байна.

ДАВУУ ТАЛ

Манай байгууллага нь  Япон улсад өөрийн төлөөлөгчийн газраараа дамжуулан, иргэдийг зөвхөн зуучлаад орхих биш Япон улсад байх хугацаанд нь байнга эргэж санаа тавих, тулгамдсан үед нь туслах дэмжлэг үзүүлэх болон зуучилсан иргэдийн эрх зөрчигдөх, гэрээнд заасны дагуу хүлээж авсан байгууллага нь холбогдох хуулиа мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг.

ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТ

  1. Бүртгэл, анкет бүрдүүлэх
  2. Сонгон шалгаруулалт
  3. Япон хэлний сургалт
  4. Бичиг баримт бүрдүүлэлт
  5. Элчингийн ярилцлага, виз
  6. Япон улсыг зорих
  7. Японд оршин суух үед үзүүлэх дэмжлэг
  8. Эх орондоо ирэхийн өмнөх дэмжлэг

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Монгол улсын иргэн
  2.  Эзэмшсэн ур чадвараа эх орондоо нэвтрүүлэн ажиллах хүсэл сонирхол, баталгаатай байх
  3. Дадлага хийхэд шаардагдах япон хэлний мэдлэг, тус улсын ёс заншил, түүх соёл, нийгмийн харилцааны ерөнхий ойлголтыг сурсан байх.
  4. 18-оос дээш настай байх
  5. Эрүүл мэндийн шаардлага хангасан байх /шүдний эмчилгээнд бүрэн хамрагдсан байх/
  6. Япон улсад хууль бусаар амьдарч байгаагүй
  7. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй

ХӨТӨЛБӨРИЙН ЧИГЛЭЛҮҮД

БАРИЛГА, АВТО ЗАМ
Хүнс, хөнгөн үйлдвэр
ХӨДӨӨ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАН
Эрүүл мэнд, асрахуй