"LF" ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ
Сургалтын орчин
“EDUCATION CENTER OF JAPAN” дэргэдэх Япон хэлний сургалтын төв нь 15-24 хүний анги дүүргэлттэй, өдөрт 120 хүн хүлээн авах анги танхимтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хичээлийн танхимд сургалтанд шаардлагатай сонсох, үзэх, хэвлэх тоног төхөөрөмж, сургалтын материал, сурах бичиг зэргийг бэлтгэсэн ба орчин үеийн техник технологийн хөгжлийг ашиглан танхимын болон цахим сургалтыг хослуулан зохион байгуулдаг.
Сургалтын хөтөлбөр
Япон хэлний сургалтын төв нь сургалтын хөтөлбөрөө Монгол Улсын Их Сургууль, Япон-Монгол төвийн Япон хэлний багш нартай хамтран боловсруулан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хэлний боловсролын салбар сургуулиас батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу анхан шатнаас гүнзгий шат хүртэлх багц сургалтыг явуулдаг. Тус сургалтын төв нь дараах хичээлийн хөтөлбөрүүдийн дагуу сургалт зохион байгуулж байна.
- Япон улсын их дээд сургуулиудын хэлний бэлтгэл болон Япон хэл сонирхогчдод зориулсан анхан шатны Япон хэлний сургалт /N5 түвшин/
Хичээлийн цаг: Долоо хоногт 3 удаа, өдөрт 2 цаг
Үргэлжлэх хугацаа: 3 сар
Хичээлийн агуулга: Япон хэлний цагаан толгойноос эхлэн Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N5 түвшин буюу анхан шатны дүрэм, үгийн сан, яриа, сонсголын хичээлүүдээс бүрдэнэ.
- Япон улсын их дээд сургуулиудын хэлний бэлтгэл болон Япон хэл сонирхогчдод зориулсан ахисан анхан шатны Япон хэлний сургалт /N4 түвшин/
Хичээлийн цаг: Долоо хоногт 3 удаа, өдөрт 2 цаг
Үргэлжлэх хугацаа: 3 сар
Хичээлийн агуулга: Япон хэлний анхан шатнаас Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N4 түвшин буюу ахисан анхан шатны дүрэм, үгийн сан, яриа, сонсголын хичээлүүдээс бүрдэнэ.
- Япон улсын их дээд сургуулиудын хэлний бэлтгэл болон Япон хэл сонирхогчдод зориулсан дунд шатны Япон хэлний сургалт /N3 түвшин/
Хичээлийн цаг: Долоо хоногт 3 удаа, өдөрт 2 цаг
Үргэлжлэх хугацаа: 3 сар
Хичээлийн агуулга: Япон хэлний ахисан анхан шатнаас Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N3 түвшин буюу дунд шатны дүрэм, үгийн сан, яриа, сонсголын хичээлүүдээс бүрдэнэ.
- Япон хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэх сургалтууд
JLPT, NАТ-TEST, J.TEST, JFT-Basic зэрэг Япон хэлний бодит мэдлэгийн шалгалт болон түвшин тогтоох шалгалтын эрчимжүүлсэн сургалтууд
Хичээлийн цаг: Долоо хоногт 3 удаа, өдөрт 2 цаг
Үргэлжлэх хугацаа: Суралцагчийн түвшинээс хамаарна.
Хичээлийн агуулга: Тухайн суралцагчаас түвшин тогтоох шалгалт авч, тохирсон ангиудад хуваарилан, сургалтыг зохион байгуулна. Суралцагчийн зорьсон түвшинд хүртэл дүрэм, үгийн сан, ханз, яриа, сонсголын хичээлүүдийг заана.
- Богино хугацааны сургалт
Хичээлийн цаг: Долоо хоногт 3 удаа, өдөрт 2 цаг
Үргэлжлэх хугацаа: 14 хоног
Хичээлийн агуулга: Японы элчин сайдын яамнаас виз хүсэх ярилцлага болон Япон улсын их, дээд сургуулиудын элсэлтийн сонгон шалгаруулалтын ярилцлага зэрэгт бэлдэнэ. Япон хэлний харилцан ярианы түвшин, үгсийн санг нэмэгдүүлэх хичээлүүдийг заана.
- Япон хэлний ганцаарчилсан сургалт
Хичээлийн цаг: Долоо хоногт 3 удаа, өдөрт 2 цаг
Үргэлжлэх хугацаа: Суралцагчийн сонголтоор
Хичээлийн агуулга: Тухайн суралцагчаас түвшин тогтоох шалгалт авч, тохирсон түвшинд сургалтыг зохион байгуулна. Суралцагчийн зорилгод нийцүүлэн дүрэм, үгийн сан, ханз, яриа, сонсголын хичээлүүдийг заана.
- Ур чадварын дадлагажигч (гэрээний ажилтан)-д Япон хэлний мэдлэг олгох Япон хэлний сургалт
Хичээлийн цаг: Долоо хоногт 5 удаа, өдөрт 2 цаг
Үргэлжлэх хугацаа: Япон улс руу ур чадварын дадлагажигчаар илгээгдэх хүртэл
Хичээлийн агуулга: Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллахад шаардлагатай Япон хэлний анхан шатны мэдлэгийг олгох төдийгүй тухайн улсад ажиллаж, амьдрахад зориулан багаар ажиллах чадвар, мэндчилгээний соёл болон биеэ зөв авч явах дадал зэргийг заана.