Laborforce official

Хууль, эрх зүй 0

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль

    Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль нь Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсад чиглэсэн ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний харилцаа, удирдлага, зохион байгуулалтыг үндэсний хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд тулгуурлан, нэгдмэл, иж бүрнээр тодорхойлох, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой батлагдсан. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний бодлого, зохицуулалт хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэх, хүн амын тогтвортой өсөлт, гэр бүлийн тогтвортой байдал, мэргэжилтэй, ур чадвартай хүний нөөцийг нэмэгдүүлэх зэрэг хөдөлмөр эрхлэлт төдийгүй нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавар бий болно.

Монгол улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журам

     Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар “Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээ”-ний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан байна.

Энэхүү журмаар Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх, зуучлагч болон зуучлуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах харилцааг зохицуулна. Монгол Улсын иргэн буюу зуучлуулагчийг гадаадад хөдөлмөр эрхлэх эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээг Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд буюу зуучлагч эрхлэн явуулна.

Гадаад улс орнуудад гэрээгээр ажиллах тухай

Япон Улсын ур чадварын дадлагажигч ажилтны хөтөлбөрт хамрагдах талаар

Монгол Улсын иргэдийг Япон Улсад ур чадварын дадлагажигч ажилтнаар илгээх ажлыг хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулан зохион байгуулна.

Иргэн та Япон улсад дадлагажигчаар ажиллахын тулд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Хэрэв та:

  • 18 нас хүрсэн,
  • дадлага олгох мэргэжлээр ажилласан туршлагатай,
  • япон хэлний тодорхой түвшний мэдлэгтэй бол Япон улсад дадлагажигч зуучлах эрхтэй байгууллагад хандаж болно.

Ур чадварын дадлагажигч нарт зориулсан гарын авлагыг  дараах линкээр орж авна  уу.